Монголын үндэсний бөх

Бөхтэй холбоотой сайтнууд

 https://www.facebook.com/groups/Mongolianwrestling/
http://www.mongolbukh.mn/
http://hiimori.mn/
http://www.undesniibukh.mn/

13:40 - 2014-01-17

Сургалтын техник хэрэгсэл

Сургуулийн дотоод орчин нь сурал­цагчдад сэтгэл зүйн болон оюуны чадамжаа нээн, эрэл хайгуул хийх, шинжлэн судлах, амьдралд хэ­рэгцээтэй дадал, чадварыг эзэм­ших, сурах таатай нөхцлийг бүрдүү­лэх, тэдний эрхийг хамгаалах бо­ломж бүрдүүлнэ. Сургалтын орчны бүрдэлтэд санхүү, материал, хүн хүч, сургал­тын арга технологи зэрэг сургуулийн үйл ажиллагаанд холбогдох нөөц, хүчин зүйлс орох бөгөөд тэдгээрийг материаллаг буюу биет (physical), социал буюу сэтгэл зүйн (psychological) орчин гэж ангилна.

Сургалтын материаллаг орчинд: 
Сурах сургах нөхцөл; (үүнд сур­гуу­лийн анги танхим, барилга бай­гуу­ламж, гэрэлтүүлэг, агаар­жуу­лалт, дулаан, чийгийн хэмжээ, но­мын сангийн хүртээмж хичээллэх, амрах, хооллох боломжийн бүрдэлт г.м)
Сургалтын хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, сурах бичиг, сургал­тын тараах болон үзүүлэн та­ниу­лах материал, хөтөлбөр, төлөв­лөгөө, модель, макет г.м)
Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж. Сургалтын техник хэрэгсэл нь мэдээллийг хадгалах, дамжуу­лах, сэр­гээх, боловсруулах зориу­лалт­тай тул сургалтын хэрэглэгдэ­хүү­нээс тусад нь авч үзэх шаардла­га­тай гэж судлаачийн зүгээс үзэж байна.
Эрдэмтэн судлаачдын үзэж бай­гаагаар насанд хүрсэн хүн лекторын нэгэн хэмийн яриаг дээд тал нь 15-20 минутын турш анхааралтай сон­сох чадвартай бөгөөд үүнээс давбал анхаа­рал нь сарнидаг байна. Иймд сургалтын процесст суралцагчдын сонсох эрхтнээс гадна хараа ба хүр­тэхүйн бусад эрхтнийг зайлшгүй идэвхжүүлэх шаардла­га ур­ган гарах бөгөөд сургалтын хэрэг­лэг­­дэхүүн болон техник хэрэгслийг ашиг­лах нь дээрх асуудлыг шийдэх ди­дак­тик арга мөн. Сургалтын материаллаг орчныг бүрдүүлэхдээ сур­галтанд тавигдах эрүүл ахуй, техник технологи, сурган хү­мүү­жүү­лэх, гоо зүй, эдийн засгийн стан­дарт шаардлагуудыг хангасан байх ёстой. Боловсролын хүрээлэнгээс явуул­­сан их, дээд сур­гуулийн сургалтын орчны стан­дар­тын зарим үзүүлэлтийн судалгааны дүнгээс үзэхэд нийт 152 сур­гуулийн дөнгөж 8% буюу 12 сур­гууль 1 компью­терт ногдох оюутны тоо­ны үзүүлэлтийг, 52% буюу 79 сур­гууль 1 оюутанд ногдох ном, сурах бичгийн нормыг хангасан байна.

Хүн ам хэт нягтарсан, хот суу­рин газ­рын болон эрэлт хэрэгцээ их­тэй мэргэж­лийн сургуулиудад нэг баг­шид ногдох оюутны тоо, нэг оюу­танд ногдох хичээ­лийн байр талбайн хэм­жээ, нэгж талбайд ногдох гэрэл­түүлэг, дулаан, дуу чимээ­ний хяз­гаар гэх мэт орчны стан­дартын үзүү­лэл­тээр шаардлага хангахгүй байгаа сургуулиуд олон байна. Эндээс зөвхөн сурал­цагч­дын төдийгүй баг­шийн хөдөл­мөрийн норм, норма­тивын хэм хэмжээ алдагдаж, бо­лов­сон хүчний бодлогод ч сөргөөр нөлөөлөх талтай. Боловсролын байгууллагын орчны стандартад нэг багшид ногдох оюутны тоо сургуулийн чиглэлээс хамаарч дунджаар 10-20, нэг оюутанд ногдох хичээлийн байр талбайн хэмжээ 1,6-2,2м2, нэгж талбайд ног­дох гэрэлтүүлэг анги танхимын зориу­лал­таас хамаарч 20-50 люкс байхаар2 тус тус заасан байна.

 

13:09 - 2014-01-17

Movie maker танилцуулга

12:07 - 2014-01-17

ДАЯАР ДУУРСАГДАХ АВАРГУУД-7 С.Мөнхбат


18:05 - 2014-01-15

Сүхбат аврага


18:04 - 2014-01-15

Гиннесийн амжилтын 6002 бөх

 

17:52 - 2014-01-15

Хадбаатар аврага

l

17:39 - 2014-01-15

ТҮМЭН ҮЕИЙН ТҮҮХТ МОНГОЛ БӨХ

2009-10-22-19-38-03

17:38 - 2014-01-15

Д.Сумъяабазар

SUMIYA

17:35 - 2014-01-15

Монгол бөхийн өмсгөл

Монгол бөхийн өмсгөл нь монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм.Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай.Монгол бөхийн өмсгөлд:
Дөрвөн талт жанжин малгайЗодог шуудагНөмрөгЭэтэн хоншоортой монгол гутал орно.Малгай: Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.Залаа: Залаа нь үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.Зодог шуудаг: Монгол бөхийн зодог нь “саран” ба “уутан” хэлбэрийн гэсэн 2 янзын эсгүүртэй. Зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжэж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийнэ. Зодогны элэг бүс нь хүч чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг агуулна. Өнөөгийн бөхчүүд гол төлөв хөх улаан 2 өнгийн зодог шуудгийг эрхэмлэн хэрэглэж байна. Монголчууд тэнгэр, газар, уул, усаа шүтэн өнгөний билэгдлийг эрхэмлэж бөхчүүдийнхээ зодог шуудгийг дараах өнгөөр хийдэг байжээ.Үүнд:           Хар зодог               Улаан шуудаг                   Шар зодог              Ногоон шуудаг                   Хөх цэнхэр зодог    Улаан шуудаг                   Улаан зодог           Цэнхэр шуудаг…. Гэх мэт.Нөмрөг: Бөх барилдахаар гарч ирж буй зүүн баруунталын том цолтой магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө.Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөгтэй байх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр, нимгэн, торгомсог эдээр хийгдсэн өргөн нарийн эмжээр бүхий хошмогтой, дугуй тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас, хадаг болон бусад зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлэн хийгдэнэ.Гутал: ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат , эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн мэх хийхэд нэн тохиромжтой, барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон гутлын түрий оймс 2-ын завсар хулс буюу уян модоор хавчаар хийж халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг боолтыг хэрэглэнэ. Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган гоёж урлана.

17:34 - 2014-01-15

Тухай:
...


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Бөхтэй холбоотой сайтнууд
- Сургалтын техник хэрэгсэл
- Movie maker танилцуулга
- ДАЯАР ДУУРСАГДАХ АВАРГУУД-7 С.Мөнхбат
- Сүхбат аврага
- Гиннесийн амжилтын 6002 бөх
- Хадбаатар аврага
- ТҮМЭН ҮЕИЙН ТҮҮХТ МОНГОЛ БӨХ
- Д.Сумъяабазар
- Монгол бөхийн өмсгөл
- Гараа дэвээ шавааны тухай
- Үндэсний бөх мэх

Найзууд