Монголын үндэсний бөх |
Сургалтын техник хэрэгсэлСургуулийн дотоод орчин нь суралцагчдад сэтгэл зүйн болон оюуны чадамжаа нээн, эрэл хайгуул хийх, шинжлэн судлах, амьдралд хэрэгцээтэй дадал, чадварыг эзэмших, сурах таатай нөхцлийг бүрдүүлэх, тэдний эрхийг хамгаалах боломж бүрдүүлнэ. Сургалтын орчны бүрдэлтэд санхүү, материал, хүн хүч, сургалтын арга технологи зэрэг сургуулийн үйл ажиллагаанд холбогдох нөөц, хүчин зүйлс орох бөгөөд тэдгээрийг материаллаг буюу биет (physical), социал буюу сэтгэл зүйн (psychological) орчин гэж ангилна. Сургалтын материаллаг орчинд: Хүн ам хэт нягтарсан, хот суурин газрын болон эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлийн сургуулиудад нэг багшид ногдох оюутны тоо, нэг оюутанд ногдох хичээлийн байр талбайн хэмжээ, нэгж талбайд ногдох гэрэлтүүлэг, дулаан, дуу чимээний хязгаар гэх мэт орчны стандартын үзүүлэлтээр шаардлага хангахгүй байгаа сургуулиуд олон байна. Эндээс зөвхөн суралцагчдын төдийгүй багшийн хөдөлмөрийн норм, нормативын хэм хэмжээ алдагдаж, боловсон хүчний бодлогод ч сөргөөр нөлөөлөх талтай. Боловсролын байгууллагын орчны стандартад нэг багшид ногдох оюутны тоо сургуулийн чиглэлээс хамаарч дунджаар 10-20, нэг оюутанд ногдох хичээлийн байр талбайн хэмжээ 1,6-2,2м2, нэгж талбайд ногдох гэрэлтүүлэг анги танхимын зориулалтаас хамаарч 20-50 люкс байхаар2 тус тус заасан байна.
13:09 - 2014-01-17 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ... Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Бөхтэй холбоотой сайтнууд - Сургалтын техник хэрэгсэл - Movie maker танилцуулга - ДАЯАР ДУУРСАГДАХ АВАРГУУД-7 С.Мөнхбат - Сүхбат аврага - Гиннесийн амжилтын 6002 бөх - Хадбаатар аврага - ТҮМЭН ҮЕИЙН ТҮҮХТ МОНГОЛ БӨХ - Д.Сумъяабазар - Монгол бөхийн өмсгөл - Гараа дэвээ шавааны тухай - Үндэсний бөх мэх Найзууд |