Монголын үндэсний бөх

Гараа дэвээ шавааны тухай

          Монгол бөхчүүд эрт дээр үеэс Гарьд, Бүргэд, Харцага, Шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэн барилдахын өмнө гараа ба дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхланг харуулахын зэрэгцээ бие халаалт нь болдог байна.Гараа нь: Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм.Шаваа нь: бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн өөрийн сурсан шавалтыг хийнэ. Шавалт нь нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумьж байгааг дүрслэн гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.Бөхчүүдэд цол олгох: Манай эрины YIII зууны үед бөхийн цол, гуншин үүсэж, XIII зууны дунд үеэс одоогийн хэрэглэж начин, заан, арслан зэрэг араатан амьтны нэрээр цолыг өгдөг байснаа 2004 оноос 5 даваанаас эхлэн даваа бүрд дараах цолыг олгож байна.          5 давсан бөхөд                Улсын начин цол          6 давсан бөхөд                Улсын харцага цол7 давсан бөхөд                Улсын заан цол          8 давсан бөхөд                Улсын гарьд цол          9 давсан бөхөд                Улсын арслан цол          Түрүүлсэн бөхөд               Улсын аварга цол өгдөг.Улсын болон аймгийн наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол, арслан цолтой хүн дахин түрүүлбэл аварга цолыг, аварга цолтон түрүүлбэл далай аварга, далай аьарга цолтон түрүүлбэл даян аварга, даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгодог журамтай.    Улсын наадамд:                   Ам авалтын гурвын даваа                  Цол чимэг хүртэлтийн тавын даваа                  Цол ахиулалтын долоогийн даваануудад зүүн ба баруун талын тэргүүн дээд магнай бөхчүүдийн цолыг дуудна.Үзүүр түрүү булаацалдахаар гарч байгаа бөхчүүдийн гараанаас гарахад баруун зүүн талын засуулууд араас нь их хүч чадалтай бөхчүүд гарсныгилтгэн ханаран унах хэлбэрээр сөхөрч суун хүндэтгэл үзүүлдэг.

17:33 - 2014-01-15 - Сэтгэгдэл бичих

баярлалаа

Зочин - 10:23 - 2024-09-19

Тухай:
...


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Бөхтэй холбоотой сайтнууд
- Сургалтын техник хэрэгсэл
- Movie maker танилцуулга
- ДАЯАР ДУУРСАГДАХ АВАРГУУД-7 С.Мөнхбат
- Сүхбат аврага
- Гиннесийн амжилтын 6002 бөх
- Хадбаатар аврага
- ТҮМЭН ҮЕИЙН ТҮҮХТ МОНГОЛ БӨХ
- Д.Сумъяабазар
- Монгол бөхийн өмсгөл
- Гараа дэвээ шавааны тухай
- Үндэсний бөх мэх

Найзууд



:-)
 
xaax